Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Улс төр
2022.09.30 11:04
3131
Архангай аймгийн засаг дарга М.Батжаргалыг огцруулах санал дэмжигджээ

 

Архангай аймгийн засаг дарга М.Батжаргалыг огцруулах санал дэмжигджээ. Тодруулбал: Аймгийн ИТХ-ын хурлын тов 2022 оны 9-р сарын 30-ны өдрийн 14:00 цагт товлогдсон. Гэвч АН-ын бүлэг хуралд орж ирээгүйн улмаас аймгийн ИТХ-ын ээлжит 8-р хуралдаан 9-р сарын 30-ны шөнийн 02:15 минутанд 100 хувийн ирцтэйгээр хурал эхэлжээ.

Хурлаар гурван асуудал хэлэлцэгдэхээр товлосон ч нэмэлтээр аймгийн Засаг дарга М.Батжаргалд улс төрийн хариуцлага тооцож, огцруулах асуудлыг АН-ын хэсэг төлөөлөгчид хуралдаанд оруулсан байна.

Тус асуудал аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн саналаар дэмжигдэж аймгийн Засаг дарга М.БАТЖАРГАЛ-ыг огцруулах тухай хүсэлтийг МУ-ын ерөнхий сайдад уламжилхаар болсон байна.

Эх сурвалж:Архангай аймгийн ИТХ-ын ажлын алба