Бусад
2022.09.30 12:55
1055
Энэ амралтын өдрүүдэд "Бүргэдийн баяр" болно

  “Шувуучлахуй” өвийн нэг хэлбэр бүргэдээр ан хийх арга ухааныг таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой "Бүргэдийн баяр" арга хэмжээг Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутагт Саят толгой хэмээх газарт аравдугаар сарын 1, 2-ны өдрүүдэд зохион байгуулна.

  Тус баярт бүргэдээр ан хийх, тулам булаалдах, бүргэд сургасан байдлыг үзүүлэх үзүүлбэр болон Казах түмний урлагийн тоглолт, тоглоом наадгай, уламжлалт гар урлалыг сурталчилан таниулана.