Он гарснаас хойш төгрөгийн ханш долларын эсрэг 17.4% унаад байгаа бол иен 20.6%, евро 13.7% тус тус сулраад байна. Ер нь л доллар дээшээ бусад нь доошоо яваад л байна даа. Бүхнээс үнэтэй доллар Холбооны нөөцийн сан (ХНС) сүүлийн 40 жилд тохиож буй өндөр инфляцыг сааруулахын тулд он гарснаас хойш гурвантаа бодлогын хүүгээ өсгөөд амжсан бөгөөд бодлогын хүүгийн өсөлтийг даган тус улсын валютын ханш чангарсаар ирсэн нь доллароос үнэтэй байсан еврог $1 хүрэхгүй болтол өссөн.
Мэдээж Евро бүсийн эрчим хүчний асуудал түүнээс улбаалах инфляц зэрэг нь хүмүүсийг тус валютаас илүү долларт итгэхэд хүргэж илүү эрэлтийг нь нэмэгдүүлсэн гэхэд хилсдэхгүй. Бүгд сугарав уу? Доллар ихэнх валютын эсрэг чангарсан бол зарим валют доллароос ч илүү чангарсан нь бий. Тухайлбал, рублийн ханш долларын эсрэг өнгөрсөн оны мөн үеэс 23.7% өсөж $0.0172-д хүрээд байгаа. Дэлхийн газрын тосны 3 дахь том олборлогч Орос Европын орнуудыг рублиэр эрчим хүчний төлбөр тооцоогоо хийх сонголт үлдээсэн нь ийнхүү чангарахад хүргэсэн болов уу.
Харин нөгөө талд хөгжиж буй орнуудын валют долларын эсрэг сугарсаар байгаа бөгөөд өнгөрсөн сарын эцсийн байдлаар л гэхэд 23 орны валютын сулралын дундаж нь 17.7% байжээ.