Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн үдийн цайны зутан шөлнөөс өт гарч ирсэн талаар тус сургуулийн эцэг эхийн төлөөлөл мэдээллээ.
Тодруулбал: "Тус сургуульд 4000 орчим хүүхэд суралцдаг. Гэтэл 4000 хүүхдийн хоолыг хийх нөөц бололцоо, гал тогооны техник хэрэгсэл хангалтгүй. Үдийн цай хөтөлбөрт өөр компани оруулах гэхээр оруулдаггүй. Эцэг эхчүүд үдийн хоолон дээр гомдол гаргахаар ачаалалаа дийлэхгүй байна гэсэн хариу өгдөг.
Тухайн компани үдийн цай хөтөлбөр эхэлсэнээс хойш тус сургуульд үдийн цай нийлүүлж байгаа. Эцэг эхийн шаардлагыг хүлээж авдаггүй. Эцэг эхийн нээлттэй өдөрлөгөөр , өдөрлөгт зориулж хоол бэлтгэн танилцуулдаг. Өнгөрсөн долоо хоногт аяга таваг угаагч шингэнтэй хоол өгсөн гэх сургаар эцэг эхчүүдийн төлөөл ээлжлэн хоолны найрлагтай танилцаж байгаа.
Гэтэл өнөөдөр буюу 10-р сарын 5-ны үдийн цайны броклитой шөлнөөс өт гарч ирсэн."гэлээ
Энэ асуудлын мөрөөр бид эргэн сурвалжлах болно