Бүгд Найрамдах Гамби улсад ханиаднаас сэргийлэх сиропноос үүдэж 66 хүүхэд амиа алджээ.Тодруулбал Энэтхэг улсын "Майдэн" эм зүйн байгууллагаас гаргасан тус сироп нь бөөрний үйл ажиллагаанд гэмтэл үзүүлдэг байж болзошгүй гэж мэргэжилтнүүд үзжээ.
Энэ асуудлын хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас олон нийтэд анхаарулга өгсөн байна. Одоогоор тус компаниас тайлбар хийгээгүй байгаа бөгөөд Энэтхэг улсын эрх баригчид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ханиадны сиропоос үүдэлтэй нас баралтын нотлох баримтыг шаарджээ.