УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Өнөөдөр бодит амьдрал дээр Эрүүл мэндийн салбарын гол өртгийн жинг барьдаг эм эмнэлгийн хэрэглэгдэхүүн нь 40-60 хувь нэмэгдсэн. Тэгэхээр бид яаж бодит амьдрал дээр 2023 оны төсөв дээрээ, гүйцэтгэлийн санхүүжилт дээрээ 2022 он шиг ажиллах юм. Энэ гүйцэтгэл хаана ч хүрэхгүй, хүрэхгүй болохоор эрүүл мэндийн даатгалын сан мөнгөндөө хүрэхийн тулд квот тогтоодог. Энэ эмнэлэг олгой авахдаа 100, мянган төгрөг Цөсний хагалгаа 150 мянган төгрөг аваарай гэх жишээний заана. Ингэхээр ард иргэдээ дараа сарын төлбөр рүү оруулахын тулд оочирлуулах нь байна. Тэгэхээр өвчин хүнийг хүлээж чадах билүү гэх мэт хүндрэлтэй асуудлууд үүснэ.
Дээрээс нь эмнэлгийн ажилчдын цалин урамшуулал нэмэгдээд маш урамтай сайхан байсан гэвч одоо энэ зүйл байхгүй боллоо. Энэ нь маш том ухралт хийлээ гэж харж байна. Бид сайхан зүйлсийг амжилттай хийж эхэлсэн. Жишээ нь Хорт хавдрын эмчилгээг зуун хувь даадаг болсон, Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа иргэнд ямар нэгэн дарамтгүй болсон, Эмийн хөнгөлөлт гээд олон зүйл байна. Тэгээд одоо дайн байлдаан, имфляцитай холбоотойгоор буцаад өсөхөөр иргэд дээрээ том ачаа болдог буруу жишиг дахин тогтох гээд байгаа. Ийм болохоор бид өнөөдөр Эрүүл мэндийн салбар дээрээ онцгой анхаарах хэрэгтэй.
Өнөөдөр худлаа үнэтэй төмөр худалдаж авах нь чухал биш. Гүйцэтгэлийн санхүүжилтээр, ямар өртгөөр, ямар өвчнийг яаж эмчилж байгаа, энэ нь үнэхээр бодит байж чадаж байна уу? тэр эмчилгээг хийснээрээ эмнэлгүүд нь өөрсдөө хүсэл сонирхолтой, түүгээрэй дамжуулаад ажилчдынхаа цалинг нэмдэг, тоног төхөөрөмжөө шинэчилдэг ийм л тогтолцоог хүссэн. Түүнээс баахан тендер зарладаг яамыг хүсээгүй. Эрүүл мэндийн салбарыг төлөөлөөд сууж байгаа хүний хувьд бухимдалтай байгаа.