Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2022.10.10 14:23
476
Дохионы хэлээр дуулах тэмцээн зохион байгуулна

Монгол Улсын Сонсголгүй иргэдийн соёл урлагийн салбарын холбооноос хэвлэлийн бага хурал зохион байгуулж тус холбооны УЗ-ийн гишүүд мэдээлэл хийлээ. 

Трдруулбал дохионы хэлээр дуу дуулах (энгийн иргэдтэй хамтран оролцоно), богино хэмжээний бичлэг бүтээх гэх мэт төрлүүдээр сонсголын бэрхшээлтэй иргэд өрсөлдөх аж. Наадмын удирдамжийг арван нэгдүгээр сарын 3-нд олон нийтэд танилцуулна. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн хүүхдүүд багаасаа дохионы хэл сурсан байдаг гэлээ. Иймд тэдгээр хүүхдүүдийг наадамд оролцуулна гэлээ.

Дохионы хэлээр дохиж дуулах тэмцээнийг энэ жил анх удаа зохион байгуулж байгаа юм байна.Манай улсад 12 мянган сонсголгүй иргэн байдаг аж.