2022 оны аравдугаар сарын 10-нд Төвдийн өөртөө засах орны захиргаанаас "Төвдийн арван жил" цувралын 27 дахь хэвлэлийн бага хурлыг хийлгэв.
ТӨЗО-ны Экологи, байгаль орчны газрын хэвлэлийн төлөөлөгч, орлогч дарга Шүй Яньпин танилцуулж хэлэхдээ, "ХКН-ын 18-р их хурлаас хойш Хятадын төв засгийн газраас "Төвдийн экологийн аюулгүй байдлын хамгаалалт ба бүтээн босголтын төлөвлөгөө"-г чанартай хэрэгжүүлэхийн тулд 12 тэрбум 700 сая юанийн санхүүжилт хийсэн юм. Үндэсний газар нутгийг ногооруулах ажлыг эрчимжүүлснээр ойн бүрхэвч 12.31 хувьд, бэлчээрийн ургамлын төлжилт 47.14 хувьд хүрчээ. Байгалийн дархан цаазат 81 газарт өөрчлөлт зохицуулалт хийж, биологийн олон янз байдлыг хамгаалах ажлыг сайжруулсанаас ховордсон зэрлэг амьтдын тоо толгой өсөн нэмэгдсэн байна. Тухайлбал, хар хүзүүт тогоруу 10 мянга гаруй, бор гөрөөс 300 мянга гаруй болж өссөн байна" гэв.