Д.Намуунцэцэг
Ажлын алба сэтгүүлч
Нийгэм
2022.10.12 12:52
974
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд Булган аймгийн баялаг бүтээгч "Хатан мээж хайрхан" сүүний үйлдвэр нэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар орон даяар өрнөөд буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд Булган аймгийн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгч "Хатан мээж майрхан" компани нэгдлээ.

"Хатан мээж хайрхан" сүүний үйлдвэр нь Булган аймгийн Булган суманд 2020 онд байгуулагджээ. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр нь MNS улсын стандартын дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж Булган аймгийн бүх дэлгүүрүүдээр түгээж байна. Тус компани нь сүү, сүүн бүтээгдэхүүнээр аймгийнхаа хэрэгцээг 100 хувь хангах хүчин чадалтай бөгөөд 8 чиглэлээс түүхий эдээ цуглуулан малчдыг орлогожуулах ажилд хувь нэмэр оруулж байна.

Хатан мээж сүүний үйлдвэр нь "Шинэ хөдөө" хөтөлбөрийн бодлогын хүрээнд 2020 онд гол зорилго бол орон нутагт үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нутгийн иргэдэд ажлын байрыг бий болгох зорилгоор баригдсан юм. Сүүний үйлдвэрийн үйл ажиллагаа эхлээд богино хугацаа өнгөрсөн ч, ажил жигдэрсэн байна. Энэ зуны хоёр сар хүрэхгүй хугацаанд 200-гаад сая төгрөгийн сүү малчдаас худалдан авч, малчид сүүгээ борлуулж орлого олох боломж нээгджээ.