Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2022.10.12 15:45
981
“Приус-20” загварын суудлын автомашин гүүрний хашлага даван унажээ

Сэлэнгэ аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км, Шаамар сумын Охиндий багийн Орхон голын гүүрэн дээрээс “Приус-20” загварын суудлын автомашин гүүрний хашлага даван унаж, живжээ.

Энэ талаарх дуудлагыг аравдугаар сарын 11-ний өдрийн 08:13 цагт Цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын газарт өгчээ.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 4 км замыг туулан очиход, иргэн Ш-ийн “Тоёота Приус -20” загварын суудлын автомашин Орхон голын усанд живсэн байсныг 30 минут ажиллан татан гаргасан байна

Автомашины жолооч Ш /31 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 19:30 цаг хүртэл осолдсон газраас хойд зүгт 32 км/-т Шаамарын салаа гэдэг газар хүртэл завиар урсаж, мөн 3 метрийн гүнд 4 удаа шумбалт хийн зохион байгуулсан. Аравдугаар сарын 12-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.