Засгийн газар
2022.10.13 08:56
1062
Ноос ноолуур, арьс ширний борлуулатыг дэмжиж Герман улс руу экспортод гаргах бүрэн боломж байна
 
Манай улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-д албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Энэ хүрээнд Берлин хотын төвд байрлах “Европ дахь Монголын мэдээлэл, худалдааг дэмжих төв”-тэй танилцлаа.
 
Уул уурхайгаас голлох төсвөө бүрдүүлдэг манай орны хувьд 70 гаруй сая толгой малтай. Үүнийгээ дагаад ноос ноолуур, арьс ширний борлуулалтыг дэмжиж, дэлхийн хэмжээнд тэр дундаа ХБНГУ-д экспортод гаргах бүрэн боломж бий.
 
Өнөөдрийн байдлаар 26 компани ноос ноолуур, 18 компани арьсан бүтээгдэхүүнийг боловсруулан Германы зах зээлд нийлүүлэн борлуулж улмаар өөрсдийн нэрийн дэлгүүрээ хүртэл нээгээд авсан байна.
 
Германчууд монгол ноолуур, арьс ширийг чанарыг дээд түвшинд үнэлдэг болсон тухай ч ярьж байна.
 
Германд “Faire Trade” хандлага жилээс жилд нэмэгдэж 2019 оны байдлаар Faire Textile-борлуулалт 33 хувь буюу 190 сая евро болж өсжээ.
Энэ нь Fashion-салбарын жилийн борлуулалт 66 тэрбум евро байгаатай харьцуулахад бага тоо боловч “нөхөн сэргээгдэх түүхий эдийн” ойлголтыг ухамсарласан худалдан авагчид FAST FASHION-оос татгалзах хандлага өссөөр байна.
 
Худалдан авагчид, ялангуяа залуучууд “who-made-my-clothes“ гэдгийг сонирхож FAIR FASHION-ыг илүү дээдлэх болсон. Монгол малын болон ургамлын гаралтай цэвэр эко, ховор түүхий эд, шударга хөдөлмөр шингэсэн манай жижиг дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн FAIR FASHION шаардлагыг бүрэн хангадаг гэсэн мэдээллийг танилцуулж, түгээхийг зорьдог аж. 
 
Энэ хүрээнд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа жижиг болон дунд аж ахуй нэгжүүд хэрвээ хүсвэл Герман руу бүтээгдэхүүнээ экспортлох бүрэн эрхтэй аж. Ингэхдээ зөвхөн чанартай бүтээгдэхүүнийг боловсруулах ажидлах хүчтэй, үйлдвэртэй байх шаардлагыг тавьж байгаа аж.