m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.03 04:17
118
Нарны цахилгаан станц байгуулах Санамж бичигт гарын үсэг зурав

“Говьтек ба Азийн супер сүлжээ” төслийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх санамж бичигт Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, БНСУ-ын Шин Сун солар энержи ХХК-ны ерөнхийлөгч Lee Wan Keun, Вүил ХХК-ийн ерөнхийлөгч Lee,Yang Hee, "Мон-Корей" ХХК-ийн захирал Б. Осоргарав нар гарын үсэг зурав. Уг санамж бичгийн хүрээнд Өвөрхангай аймгийн Нарийн тээл суман дахь Баянтээгийн нүүрсний уурхайн орчимд 8 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц барихаар тохиролцжээ.

Дашрамд дурдахад хэдхэн хоногийн өмнө “Зүүн хойд Ази дахь Сэргээгдэх эрчим хүчний хөгжил: "Говьтек-Азийн Супер сүлжээ” сэдэвт форумыг зохион байгуулсан билээ.  Энэ форумаар Зүүн хойд Ази дахь сэргээгдэх эрчим хүчний нөөц бололцооны талаар, тухайлбал Говьтек -Азийн супер сүлжээний талаар  БНАСУ, БНСУ, Япон Улсын бодлого тодорхойлогчид, олон улсын байгууллагууд, бизнесийн салбарын төлөөлөгчид болон бусад сонирхогч талууд харилцан санал солилцож, тус төслийн санаачилгад хөрөнгө оруулах боломжийг хэлэлцэн, өндөр хүчдлийн цахилгаан дамжуулах сүлжээг харилцан холбох шинэ санаа, санаачилгын талаар дэлгэрэнгүй санал солилцсон юм.