Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2022.10.21 17:52
5346
ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэгийн товч танилцуулга

Мөнгөнцог овогтой Ганхүлэг 1990 онд төрсөн. Ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг.

М.Ганхүлэг нь 1998-2008 онд Ерөнхий боловсролын 2 дугаар дунд сургууль, 2008-2012 онд Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Эдийн засаг бизнесийн сургуульд суралцаж төгссөн.

2011-2013 онд Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбооны Нарийн бичгийн дарга, 2013-2015 онд “Шинэ Дэлхий” телевизийн маркетинг, төлөвлөлтийн менежер, 2015-2019 онд “Ашдын түүчээ” ХХК-ий гүйцэтгэх захирал, 2019 – 2022 онд Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны Зүүн бүс хариуцсан нарийн бичгийн дарга, 2020 – 2022 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албанд Улс төрийн бодлогын газрын даргаар ажиллаж байсан.

2022 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын хөдөө аж ахуй, залуучууд, цахим шилжилтийн асуудал хариуцсан зөвлөх, Социал Демократ Монголын Оюутны Холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.