11 сарын 01-ний өдрөөс эхлэн УБ- Дархан чиглэлийн нийтийн вагоныг 9000 төгрөг болгоно
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 6 дугаар хуралдаанаар орон нутгийн болон олон улсын зорчигч тээвэрлэлтийн үнэ тарифыг 50%-иар нэмж зарим ачаа тээвэрлэлтийн үнэд өөрчлөлт орууллаа. Үүнд:
- Экспортын зэс, цайрын баяжмалын тээвэрлэлтийн үнэ тарифыг- 20%
- Экспортын төмрийн хүдрийн тээвэрлэлтийн үнэ тарифыг- 15%
- Экспортын жонш тээвэрлэлтийн үнэ тарифыг 15%
- Экспортын нүүрсний тээвэрлэлтийн үнэ тарифыг 20%-иар нэмсэн байна.
Мөн 11 сарын 01-ний өдрөөс эхлэн УБ- Дархан чиглэлийн нийтийн вагоныг 9000 төгрөг болгохоор шийдвэрлэлээ.
Хуралдааны тэмдэглэлээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-д дээрх үнэ тарифын индексжүүлэлт хийснээр хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж, үйлчилгээний чанар стандартыг сайжруулах, ашиглалтын хугацаа дууссан ачаа тээврийн вагон болон зорчигч тээврийн вагоныг шинээр солих, сайжруулах, зорчигчийн аюулгүй байдлыг хангаж ажиллах чиглэл хүргүүлсэн байна.