Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Эрүүл мэнд
2022.10.24 17:11
2103
Халдварт бус өвчний үед хэрэглэх 16 төрлийн эмийг ЭМД-ын сангаас 100 хувь үнэ төлбөргүй олгож эхэллээ
 
Хүн амын дунд зонхилон тохиолддог, нас баралтын хувь өндөртэй зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед хэрэглэгдэх 16 төрлийн эмийг өнөөдрөөс эхлээд үнэ төлбөргүй олгох нөхцөл бүрдлээ.
Халдварт бус өвчний үед хэрэглэх 16 төрлийн эмийг  ЭМД-ын сангаас 100 хувь үнэ төлбөргүй олгож эхэллээ.
Эдгээр 16 ерөнхий нэршлийн эм нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/625 дугаар тушаалаар баталсан “Зайлшгүй шаардлагатай эмийн 9 дэх жагсаалт”-д багтсан юм.
Эхний татан авалтаар 485,331 хайрцаг эм ирсэн бөгөөд цаашид хүн амын хэрэгцээ шаардлагыг үндэслэн эмийн тоо, төрлийг нэмэгдүүлж, улс орон даяар бүх эмийн сангаар олгох бэлтгэлийг хангахаар ажиллаж байна гэлээ.