Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Гэмт хэрэг
2022.10.25 11:01
5108
Хурц арслан М.Адьяахүүг зодоон, хүчингийн хэргээр шалгаж байна

 

Өмнөговь аймгийн харьяат, хурц арслан М.Адьяахүү орцонд таарсан иргэнийг зодож, эхнэрийг нь хүчирхийлэхийг завдсан байна. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Өнгөрсөн амралтын өдөр буюу 21-ны өдрийн 03:20 минутад Баянгол дүүргийн тавдугаар хороонд зодолдоод байна гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүний дагуу Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид очиж шалгаад иргэн А гэж хүнийг эрүүлжүүлж, саатуулах байранд эрүүлжүүлсэн.

Мөрдөн шалгах ажиллагаа тус цагдаагийн хэлтэст үргэлжилж байна.