Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч өнөөдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК дээр ажиллаж, гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тамга тэмдгийг нь хураан авлаа.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын эрх бүхий төлөөлөгчөөр Сангийн яамны ТНБД Ж.Ганбатыг томилоод байсан юм. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж байгаагаар Засгийн газрын эрх бүхий төлөөлөгч Ж.Ганбат шуурхайлан ажилдаа орж тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг үүрэгт ажлаас нь халж, тамга тэмдгийг нь хурааж аваад байгааг мэдээллээ.