Э.Хосбаяр
Ерөнхий эрхлэгч
Улс төр
2022.10.28 12:04
43321
А.Гансүх "СУРУГА МОНГОЛ" ХХК-ний хөрөнгийг тонон дээрэмджээ!!!

Өнөөдөр /2022.10.28/ Хууль зүйн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдэж байгаа мэдээллийг олон нийтэд мэдээлсэн.

Энэ үеэр Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан Г гэгч "Суруга Монгол"компаний газраас дээрэмдсэн. Тэгвэл Г гэгч хэн бэ? Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан А.Гансүх нь дүүгийнхээ компаниар дамжуулан нийт 80 га газраас 32 га газрыг нь шүүхийн байгууллагаар дамжуулан булаан авч байжээ. 

Улмаар А.Гансүхийн хамаарал бүхий компани руу "Суруга" компаний хувьцаа шилжсэн. Японы хөрөнгө оруулалттай "Суруга" компани нь Япондоо нэр хүндтэй барилгын компани байсан. Монгол Улсад маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Монголд ирээд дөнгөж 3 дахь барилгаа барьж байхад манайхан булаагаад авчихсан. Бид ийм хууль шүүхийн асуудалтай. Ингээд хохирсон 80 настай Японы иргэн нутагтаа очоод нас барсан байна.