Э.Хосбаяр
Ерөнхий эрхлэгч
Нийгэм
2022.10.28 12:14
43595
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Замын-Үүд чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтыг хамтрах нэрийдлээр Хятадын хөрөнгө оруулагчаас 27,3 тэрбумыг залилсан хэрэг шийдэгдээгүй байна

БНХАУ-ын хөрөнгө оруулагчдыг залилсан хэргийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Мэдээлэл хийхээсээ өмнө мөрдөн шалгах ажиллагаанд байгаа хэргүүдийг байгууллага, иргэний нэрээр нь тодорхой дурдахгүй байхаар албаны байгууллагуудтай зөвшилцсөн гэдгийг хэлсэн юм. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Манай улсын иргэн Б, К нар БНХАУ-ын иргэн В-ээс Замын-Үүдийн чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтад хамтран ажиллах нэрээр 5.3 тэрбум төгрөг, Ц, К нар нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Гашуунсухайт, Ганцмод боомтын хооронд газар доогуур нүүрс тээвэрлэх битүү туузан дамжуургын ажилд хамтран ажиллах хөрөнгө оруулалт гэх нэрийдлээр 22 тэрбум төгрөг буюу нийтдээ 27.3 тэрбум төгрөгийг авч залилсан хэрэг байгаа. 

Тус  хэрэг анхан шатны шүүх дээр мөн л шийдэгдээгүй байгаа.

Тус хэргийг шүүхэд шилжүүлснээс хойш цар тахал болон , өмгөөлөгч хүсэлт гаргах,  гэрч шүүх хуралд ирээгүй гэдэг шалтгаанаануудаар нийт зургаан удаа шүүх хурал хойшлогдоод байгаа" гэв