Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2022.10.31 08:46
538
Баян-Өлгий, Баянхонгор, Завхан, Увс, Ховд аймгуудад зуд болох өндөр эрсдэлтэй гэж үзжээ

УОК-ын  IV хуралдаан болж өвөлжилтийн бэлтгэл ажил болон ургац хураалтын явц, шахмал түлшний нөөц зэрэг бусад асуудлуудаар хэлэлцсэн байна.

Тодруулбал аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 15.5 мянган тн өвс, 4.8 мянган тн тэжээл бэлтгэжээ.

Эрчим хүчний салбарт өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 89.6 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин сайжруулсан шахмал түлшний нөөцөд 112 мянган тонныг бэлтгээд байгаа бөгөөд хоногт 1900-2100 тн түлш үйлдвэрлэж байгаа аж.

Мөн нийслэлд томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдүүдийн 71.6 хувь нь, орон нутагт 48.8 хувь нь амьсгалын замын цочмог халдварын шалтгаантай байна.

Үүнээс гадна зудын эрсдэлийн үнэлгээгээр Баян-Өлгий, Баянхонгор, Завхан, Увс, Ховд аймаг их эрсдэлтэй, Архангай, Говь-Алтай, Өвөрхангай аймагт дунд эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан байна.