m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.03 05:32
215
Мадрид хотноо Монгол Улсын Өргөмжит консул ажиллаж эхэллээ

Испанид одоогоор бүртгэлтэй 300 гаруй монгол иргэн байдаг

Сайд Л.Болд Испаний нийслэл Мадрид хотод байгуулагдсан Монгол Улсын Өргөмжит консулын газрын албан ёсны нээлтэд оролцож, Өргөмжит консулаар томилогдсон Испанийн иргэн Адриана Поведад Монгол Улсын төрийн далбааг албан ёсоор гардуулав. Энэ үеэр хатагтай А.Поведа Испанид Монгол Улсыг бүх талаар сурталчлах, монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр идэвхтэй ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр өргөмжит консулын газартаа Испани болон Монголын иргэн хоёр хүнийг өөрийн зардлаар авч ажиллуулж эхлээд байгаа юм. 
Испанид одоогоор 300 гаруй монгол иргэн бүртгэгдсэн гэдэг мэдээ байдаг бөгөөд зургадугаар сарын 30-ны өдөр Барселона хотод танхай этгээдүүд монгол залууг зодсон явдал гарсан байв. Барселона болон Мадрид дахь өргөмжит консулууд энэ хэрэгт анхаарал хандуулан монгол залуугийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд залуугийн бие сайн байгаа хэмээн сайдад мэдээлж байв.