Д.Намуунцэцэг
Ажлын алба сэтгүүлч
Нийгэм
2022.10.31 11:50
863
Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний орон нутаг дахь хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэдийн оролцоог идэвхжүүлэх зорилгоор 21 аймагт тус хөдөлгөөний нээлтийн арга хэмжээг зохион байгуулж байна.

Өнөөдөр /2022.10.31/ Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний нээлт боллоо.

Тус арга хэмжээг нээж Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа үг хэллээ. Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнд оролцогчдод дэвшүүлсэн мэндчилгээг уншиж танилцууллаа.

Тус үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарХүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамХовд аймгийн Засаг даргын Тамгын газар, Ховд аймгийн Хүнс хөдөө, аж ахуйн газар-тай хамтран зохион байгууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхийлөгчийн Үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа, ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал, ХХААХҮЯ-ны Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга О.Онон, Ховд аймгийн ИТХ-ын дарга Б.Пүрэвганди, Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Бямбажав нарын албаны хүмүүс болон ЗДТГ, Аймгийн ИТХ, сумдын Засаг дарга болон Ховд аймгийн 17 сумын аж ахуй нэгжийн төлөөлөл, иргэд оролцож байна.

Засаг даргын Тамгын газар, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумдын Засаг дарга болон Ховд аймгийн 17 сумын аж ахуй нэгжийн төлөөлөл, иргэдэд үндэсний хөдөлгөөний зорилго, хүлээгдэж буй үр дүн, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, УИХ-аас баталсан "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" 36-р тогтоолын хэрэгжүүлэх арга зам, иргэдийн оролцоо, санал, сэтгэгдлийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Тус аймгийн хувьд хүнсний чиглэлээр үйлдвэрлэл, худалдаа, нийтийн хоолны үйлдвэр үйлчилгээ явуулдаг 538 аж ахуйн нэгж байгаагаас

  • мах махан бүтээгдэхүүний 8 үйлдвэр,
  • гурил гурилан бүтээгдэхүүний 58,
  • сүү сүүн бүтээгдэхүүний 61,
  • ус ундааны үйлдвэр 13 нийт 140 гаруй аж ахуй нэгж хүнсний төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж, аймгийнхаа хүн амын хэрэгцээг хангаж байна.

Мөн 8 нэрийн хүнсний дэлгүүр 352, бөөний сүлжээ дэлгүүр 2 тус тус худалдаа үйлчилгээ эрхэлж байна.

2022 оны байдлаар мах махан бүтээгдэхүүний 8 үйлдвэр, гурил гурилан бүтээгдэхүүний 58, сүү сүүн бүтээгдэхүүний 61, ус ундааны 13 нийт 140 гаруй аж ахуйн нэгж хүнсний төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж үйл ажиллагаа явуулж байна.