Орон нутаг
2022.11.01 00:25
1694
Ховд аймаг “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг аж үйлдвэрийн сэргэлттэй хоршиж хэрэгжүүлнэ

Ирэх таван жилийн хугацаанд 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашлаад экспортлогч улс болох зорилго бүхий "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний орон нутаг дахь нээлт амжилттай үргэлжилж байна. Тодруулбал Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр ахлахтай ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал, ХХААХҮЯ-ны Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний Хэлтсийн дарга О.Онон нар баруун бүсийн тулгуур хөгжил Ховд аймаг дахь "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Мөн тус үйл ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр уншиж танилцууллаа.

Ховд аймагт 2022 оны байдлаар нийт 140 гаруй аж ахуйн нэгж хүнсний төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж үйл ажиллагаа явуулж байна. Мөн хүн амын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох мах, төмс, хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь, сүүний 88.4 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангадаг боловч төрөл бүрийн будаа, буурцагт ургамал, сахар, чихрийн зүйлийн хангамж бусад орон нутгаас болон гаднын импортоос 100% хамааралтай байна.

Аймгийн хүн амын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний зохистой хэрэгцээг статистикийн хэлтсээс хийсэн 2021 оны тооцооллоор жилд 8,21 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн, 4,51 мянган тонн сүү, 5,91 мянган тонн сүүн бүтээгдэхүүн, 4,64 мянган тонн сахар, чихрийн зүйл, 2,39 мянган тонн төмс, 4,65 мянган тонн гурилан бүтээгдэхүүн, 1,12 мянган тонн будаа, 2,12 мянган тонн хүнсний ногоо, 0,30 мянган тонн өндөг, 0,06 мянган тонн буурцагт ургамал, 0,86 мянган тонн жимс, жимсгэнэ, 0,49 мянган тонн ургамлын тос, 0,18 мянган тонн наран цэцэгийн тос нийлүүлэгдсэн байна.

Ховд аймаг энэ жил үр тариа 235,3 га, тэжээлийн ургамал 613,8 га, төмс 799 га, хүнсний ногоо 1410,4 га, жимс жимсгэнэ 90,3 га, нийт 3148,8 га талбайд йт 3148,8 га талбайд тариа 235,3 га, тэжээлийн ургамал 613,8 га, төмс 799 га, хүнсний ногоо 1410,4 га, жимс жимсгэнэ 90,3 га, нтариалалт хийж ургац хураалтын явцын мэдээгээр үр тариа 79,3 тн, тэжээлийн ургамал 1994,1 тн, төмс 8716,4 тн, хүнсний ногоо 14861,7 тн ургац тус тус хураажээ.

Ховд аймгийн хэмжээнд 9426,5 тонны багтаамж бүхий 436 зоорь байна. Эдгээр зоортуд өөрийн багтаамжийн тодорхой хэмжээнд төмс хүнсний ногоо хадгалж байна.

ХОВД АЙМАГ ХҮНСНИЙ БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ХӨГЖҮҮЛЭХЭД АНХААРНА

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Ховд аймгийн нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой томоохон аж үйлдвэрүүд болон хүнсний үйлдвэрүүдтэй танилцлаа.

  • Алслагдмал орон нутагт ажиллах боловсон хүчин дутмаг байна

Ховд аймгийн "Талст чиглэл" дахин боловсруулах үйлдвэр нь эрчим хүчний хог хаягдлыг дахин боловсруулж, байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулдагаараа онцлог. Тус компанид жирийн үед тогтмол 8 хүнийг ажлын байраар хангадаг бол ачаалалтай үед 30 хүнийг цалинжуулдаг. Гэвч ажиллах хүчний хомсдол их байгаа нь үйлдвэрийн үйл ажиллагаа доголдох шалтгаан болдог гэв.

  • Техник технологийн шинэчлэлт хийхэд хүндрэлтэй байна

Орон нутгийнхаа мах, махан бүтээгдэхүүний хэрэгцээг хангахад чухал үүрэг гүйцэтгэж буй "Хан жаргалант" ХХК нь 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, Ховд аймгийн төдийгүй Баян-Өлгий аймагт борлуулалт хийж байна. Өдөрт 500-600 кг бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтай. Нийслэлээс алслагдмал байршилд үйлдвэрлэлээ явуулдаг нь техник, технологийн шинэчлэлт хийхэд хүндрэл учруулдаг тул "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд бодлого, шийдвэртээ тусгаж өгөхийг хүслээ.

  • Ховд аймгийг хөгжүүлэхэд үнэ цэнтэй нийт 67 төсөл хэрэгжүүлнэ

Ховд аймгийн эдийн засгийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэн, шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилготой "Шинэ Ховд" бизнес хөгжлийн төвтэй Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр танилцлаа. Энэхүү төв нь орчин үеийн оффисын техник хэрэгслээр бүрэн тоноглогдсон бөгөөд бизнесийн уулзалт, төрөл бүрийн сургалтыг зохион байгуулахаас гадна бизнес эрхлэгчдийн дундын оффисын үйлчилгээг бий болгожээ.

  • Баруун бүсийн таван аймгийн цементний хэрэгцээг бүрэн хангах “Ховд эко цемент” үйлдвэр

Ховд аймгийн Буянт суманд "Вестерн Холд" ХХК-ийн бүтээн байгуулсан байгальд ээлтэй "Ховд эко цемент" үйлдвэр нь монголчууд өөрсдөө хийж, бүтээж чадна гэдгийн нэг жишээ юм. Тодруулбал тус үйлдвэрийг 3 жилийн хугацаанд 800 гаруй монгол хүн барьж, ашиглалтад оруулжээ. Өнөөдрийн байдлаар 300 хүнийг тогтмол ажлын байраар хангаж байгаа ч тус үйлдвэрийн үйл ажиллагаатай холбогдох 3000 ажлын байр бий болно гэсэн тооцоолол бий. Мөн хоол хүнс, хувцас гэх мэт бүтээн байгуулалт дагасан олон ЖДҮҮ нэмэгдэх онцлогтой. Уг бүтээн байгуулалтын шав тавих ёслол 2019 онд болж байсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа очиж байжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан тус хөдөлгөөнийг хэрэгжүүлэхдээ бүтцийн хүрээнд анхаарч, брэнд бүтээгдэхүүн бий болгохыг зорьж ажиллана гэдгийг нутгийн удирдлагууд илэрхийллээ.