Нийгэм
2022.11.01 10:19
565
УИХ-аас баталсан 36-р тогтоолын бодлого, арга хэмжээний хөтөлбөрийг Говь-Алтай аймгийн ЗДТГ-т танилцууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албаны төлөөлөгчид 36-р тогтоолын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг орон нутгийн засаг захиргааны нэгжүүдэд танилцуулж байна.

Өнөөдөр /2022.11.01/ Говь-Алтай аймгийн удирдлагуудтай уулзаж, УИХ-аас баталсан 36-р тогтоолын бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар ярилцаж, санал солилцлоо.

Уулзалтад Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлөн:

  • Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар
  • Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбат
  • Засаг даргын зөвлөх Д.Батбилэг
  • Засаг даргын зөвлөх Ш.Насан
  • Говь-Алтай аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын дарга Т.Сүхбаатар

Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албыг төлөөлөн:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр,
  • ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал
  • ХХААХҮЯ-ны Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга О.Онон нар оролцлоо.