Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэд хэдэн халаа, сэлгээ хийгдэж байна.
Тодруулбал, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, ШШГЕГ-ын дарга Д.Загджав нарыг салбарынх нь сайдын хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө. ШШГЕГ-ын даргаар ЦЕГ-ын дэд дарга О.Амарсанааг томиллоо.
Тэгвэл О.Амарсанаагийн оронд буюу ЦЕГ-н дэд даргаар ЗУГ-н дарга П.Оростогоо томилогдох аж.