Монголд 51-н ширхэг бүртгэгдсэн байдаг мазаалайн нэг нь үхсэн тухай БОАЖЯ-ны сайд Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудастаа нийтэлжээ. Хорогдсон мазаалай нь Алтайн нурууны урд үзүүр Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст суманд нутагшиж байсан бөгөөд юунаас болж мазаалай үхсэнийг БОАЖЯ-аас тодруулахаар ажлын хэсэг ажиллаж байгаа аж.
БОАЖ-ийн сайдын зүгээс "Мазаалай маань үрэгдсэнээс уул уурхайн компани зогссон нь дээр" гэдэг байр суурийг илэрхийлсэн юм.