
Б.Эрдэнэбатын 20 тэрбумын залилангийн хэргийн талаар мэдээлэл нь хохирогч Ш.Баярсайханаас 20 тэрбум төгрөг залилан мэхэлж авах цаг хугацаа буюу 2016 оны 11-р сарын 19, 2016 оны 12-р сарын 01-ний өдрийн 01/01, 01/02 тоот гэрээ байгуулж байх үед Байшин үйлдвэрлэх Компани-1 ХХК гэх хуулийн этгээд байгаагүй, Эрэл ХХК болон түүний бүх хөрөнгө, орлого, данс барьцаалагдсан, хохирогчийг хууран мэхлэх арга хэрэгсэл болгоод байгаа БҮК-1 үйлдвэрийн бүх эд хөрөнгө, эргэлтийн хөрөнгө, газар, тоног төхөөрөмж, дулааны шугам сүлжээ, ирээдүйд олох бүх ашиг орлого барьцаалагдсан байсан байна.
- Ариг банкны хувьцаа эзэмшигч болохын тулд хуулиар Монголбанкинд хөрөнгө оруулалтын мөнгөө шилжүүлж, Монгол банкинд байршуулдаг. Үүний дагуу Ш.Баярсайхан Монгол банкны дансанд мөнгөө шилжүүлэх гэж байхад Б.Эрдэнэбат нь хэрэв Монгол банкинд мөнгийг шилжүүлэх юм бол 60 хоногийн хугацаа алдана, мөн шат дамжлага ихтэй төвөгтэй нөхцөл байдал үүсдэг. Тиймээс миний хувийн дансанд хөрөнгө оруулалтын мөнгийг шилжүүлчих, би Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг сайн танидаг, тиймээс над руу шилжүүлчихвэл богино хугацаанд Ариг банкны хувьцааг нэр дээр чинь шилжүүлж өгч чадна гэж хэлсэн учир түүний үгэнд итгээд Ариг банкинд оруулах мөнгийг Б.Эрдэнэбатын хувийн данс руу шилжүүлсэн, Б.Эрдэнэбат нь анхнаасаа намайг банкинд хөрөнгө оруулах зорилготой байгааг сайн мэдэж байсан болохоор Монгол банк руу шилжүүлээд хэрэггүй, тэгвэл хугацаа алдана, би Монгол банкны ерөнхийлөгчийг сайн танина, миний данс руу шилжүүлчих, хурдан шилжүүлээд өгье гэж намайг хуурч, мэхэлж өөрийнхөө дансаар хохирогч Ш.Баярсайхан миний 20 тэрбум төгрөгийг 2016 оны 11 сарын 29-ний өдөр Хамтран ажиллах гэрээгээр халхавчлан залилан мэхлэн авсан
- Б.Эрдэнэбат нь БҮК-1 гэдэг хуулийн этгээд байгаа мэтээр тайлбарлаж, хэдхэн жилийн дотор оруулсан бүх хөрөнгөө нөхөж авна, маш их ашигтай, 100 сая ам доллар оруулсан, 200 тэрбумын өртөгтэй гэж худал хэлж, хууран мэхэлж, мөн Эрэл ХХК болон тус компаний мэдлийн БҮК-1 үйлдвэрийн бүх эд хөрөнгө, эргэлтийн хөрөнгө, данс, газар, үйлдвэрийн бүх тоног төхөөрөмж, инженерийн шугам сүлжээ, бүр ирээдүйд олох орлого нь хүртэл Хөгжлийн банк, Хаан банк, Хас банкинд барьцаалалагдсан байсныг нуун дарагдуулсан байдаг. Дээрх нотлох баримтуудаас дүгнэж үзвэл Б.Эрдэнэбатын хохирогчийг хууран мэхэлж байгуулсан 2016 оны 11-р сарын 29-ний өдрийн 01/01 дугаартай гэрээ, 2016 оны 12-р сарын өдрийн 01/02 дугаартай гэрээнүүд нь анхаасаа хэрэгжих боломжгүй, бүх эд хөрөнгө, тоног төхөөрөмж, данс, бүр ирээдүйн ашиг орлого нь хүртэл Хөгжлийн банкны зээлийн барьцаанд байсан. Б.Эрдэнэбат нь гэмт хэрэг үйлдэх үедээ бодит нөхцөл байдлыг нуун дарагдуулж, хохирогчийг хуурч мэхэлж, итгэл төрүүлэх арга хэрэглэж байсан нь тодорхой байна.
- Б.Эрдэнэбат Ариг банкин дахь өөрийн нэр дээрх 2108000447, 2108000448 тоот төгрөгийн болон долларын дансаар нийт 7 удаагийн гүйлгээгээр 20,006,375,060 төгрөгийг шилжүүлсэн авсан мөнгийг хэрхэн зарцуулсан талаарх Шүүх шинжилгээний шинжээчийн дүгнэлт, аудитын дүгнэлтээр дээрх мөнгийн зориулалтын бусаар зарцуулсан гэдэг нь тогтоогдсон. Тодруулбал /ТУЗ зардал, Чойжин сүйтс, хадгаламж барьцаалсан зээл төлсөн, хувийн хэрэглээ, бэлнээр авсан гэсэн./, 12,842,345,288.24 төгрөгийг Б.Эрдэнэбат түүний эхнэр Д.Сэргэлэн, хүү Э.Жаргалан, хүү Э.Тэмүүжин, нар хувийн хэрэгцээндээ зарцуулсан. 16,104,527,074.18 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан, дээрх этгээдүүд хоорондоо 1441 удаагийн гүйлгээгээр хувийн хэрэгцээндээ зарцуулсан, зориулалтын бусаар зарцуулсан.
Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл Залилах гэмт хэргийн Үндсэн шинжүүд:
Бодит нөхцөл байдлыг хэрхэн нуусан:
- Ш.Баярсайханд Б.Эрдэнэбат БҮК-1 аж ахуйн нэгж байдаг. Тэр аж ахуйн нэгжийнхээ 20 хувийг худалдан гэж ойлгуулсан
- БҮК-1 бие даасан аж ахуйн нэгж биш харин Эрэл ХХК-ийн нэг үйлдвэр гэдгээ нуун дарагдуулсан.
- Эрэл ХХК-ийн БҮК-1 гэсэн үйлдвэр нь Хөгжлийн банк ХХК-ийн барьцаанд байгаа тухайн барьцааны гэрээгээр үйлдвэрийн барилгууд, болон зам, талбай дулааны шугам, цэвэр бохир усны шугам, тоног төхөөрөмж, бараа матерал, зээлийн хөрөнгөөр худалдан авсан болон гүйцэтгүүлсэн ажлын үр дүнд бий болсон хөрөнгө, ирээдүйн орлого зэргийг барьцаалсан гэдгээ нуусан,
- Хаан Банк ХХК, Хөгжлийн банк ХХК, Хас банк ХХК-нд 300 тэрбум төгрөгийн өртэй гэдгээ нуусан.
- Б.Эрдэнэбат нь Эрэл ХХК-ийг төлөөлөх эрхгүй гэдгээ нуусан. Өөрийгөө Эрэл ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гэж итгүүлсэн.
- Зээлийн гэрээнүүд, Барьцааны гэрээнүүдийг нуусан.
Төөрөгдөлд оруулсан:
- Б.Эрдэнэбат нь хохирогч Ш.Баярсайханд Аригбанкинд хөрөнгө оруулалт хийх 20 тэрбум төгрөгийг хэрэв Монголбанкинд шилжүүлэх юм бол 60 хоногийн хугацаа алдана мөн шат дамжилга ихтэй төвөгтэй нөхцөл байдал үүсдэг, Тиймээс миний хувийн дансанд хөрөнгө оруулалтын мөнгийг шилжүүлчих би танил талаараа богино хугацаанд Ариг банкны хувьцааг чинь таны нэр дээр шилжүүлээд өгнө гэж хэлсэн учир түүний энэ үгэнд итгээд 20 тэрбум төгрөгийг Б.Эрдэнэбатын хувийн дансанд шилжүүлсэн. Гэтэл журмаараа Монголбанкны тусгай дансанд шилжүүлэх ёстой.
- 2016 оны 11-р сарын 29-ний өдрийн 01/01, 2016 оны 12-р сарын 01-ний өдрийн 01/02 тоот гэрээ байгуулж байх цаг хугацаа нь шүүгдэгч Б.Эрдэнэбат нь Эрэл ХХК-ийг төлөөлөх эрхгүй, тус компаний хувьцаа эзэмшигч биш, Эрэл ХХК-ны бүтцэд ТУЗ байдаггүй байхад өөрийгөө Эрэл ХХК-ийг төлөөлөх эрхтэй, ТУЗ-ийн дарга гэж хуурч гэрээн гарын үсэг зурсан байдаг. 9-р хавтаст хэргийн 123-126-р хуудсанд Эрэл ХХК-ийн дүрэм авагдсан бөгөөд уг дүрмээр Эрэл ХХК нь ТУЗ байхгүй, 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Б.Эрдэнэбат биш Д.Сэргэлэн болох нь тогтоогдож байна. Гэтэл Б.Эрдэнэбат нь 01/01 тоот болон 01/02 тоот гэрээг байгуулахдаа өөрийгөө Эрэл ХХК-ийн ТУЗ-ийн дарга гэж гарын үсэг зурж тамга дарсан байдаг. Өөрөөр хэлбэл залилан мэхлэх гэмт хэргээ үйлдэх цаг хугацаа буюу 2016 оны 11-р сарын 29, 12-р сарын 01-ний өдрүүдэд Б.Эрдэнэбат нь “Эрэл” ХХК-тай ямар ч хамааралгүй, төлөөлөх эрхгүй байсан байдлаа хохирогчид хэлэлгүй нуун дарагдуулсан байна.
- Залилах гэмт хэргээ үйлдэж байх цаг хугацаа буюу 2016 оны 11-р сарын 29, 12-р сарын 01-ний өдрийн байдлаар БҮК-1 гэж аж ахуйн нэгж байхгүй, БҮК -1 гэдэг нь Эрэл ХХК-ийн мэдэлд байдаг үйлдвэр, Эрэл ХХК болон дээрх үйлдвэрийн бүх эд хөрөнгө, газар, инженежрийн шугам сүлжээ, данснууд болон ирээдүйд олох бүх орлого Хөгжлийн банкны зээлийн барьцаанд байсан нөхцөл байдлыг нуун дарагдуулсан байдаг.
- Б.Эрдэнэбат нь өөрийгөө Эрэл ХХК-ийг төлөөлөх эрхтэй, ТУЗ-ий дарга мэтээр хохирогчийг хуурч, БҮК-1 гэх хуулийн этгээдийн 20 хувийн хувьцааг 2 дахин хямдруулж 20 тэрбум төгрөгөөр өгөх мэтээр ойлгуулж, Эрэл ХХК болон түүний мэдлийн бүх эд хөрөнгө, орлого, газар, данс барьцаалагдсан нөхцөл байдлыг нуун дарагдуулж, БҮК-1 гэдэг хуулийн этгээд байгаа мэтээр тайлбарлаж, хэдхэн жилийн дотор оруулсан бүх хөрөнгөө нөхөж авна, маш их ашигтай, 100 сая ам доллар оруулсан, 200 тэрбумын өртөгтэй гэж худал хэлж, хууран мэхэлж, итгэл төрүүлж байгуулсан 01/01, 01/02 тоот гэрээг хуулийн хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж байгаа давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь илт үндэслэлгүй юм.