Шоколадтай милкшейк
• 1 аяга ванильтай мөхөөлдөс
• ½ аяга хүйтэн сүү
• 3-4 хоолны халбага шоколадны сироп /байхгүй тохиолдолд хайлуулсан шоколад
-Найрлаганд орсон бүтээгдэхүүнүүдээ холигчонд хийгээд зөөлөрч, хөөсөртөл нь байлгана.
-Дээр нь чимэглэх зорилгоор бэлэн сүүн крем, интоор тавьж болно.
Тарвас, бөөрөлзгөнөтэй “sparkler”
• 2 аяга тарвас жимс /үрнээс нь салгаж дөрвөлжилж хэрчсэн/
• 1 лааз улаан бөөрөлзгөнө
• 2 хоолны халбага элсэн чихэр
• Хүйтэн “brut” шампанск
-Тарвас, бөөрөлзгөнө хоёроо холигчоор нухашлана. Гаргаж авсан нухашаа том нүхтэй шүүрээр шүүж аяганд хийнэ. /Үрнээс нь салгахын тулд/ Дээр нь элсэн чихрээ хийж хутгана. Нухшаа хөргөгчинд дор хаяж 2 цаг байлгаж хөргөнө.
-Хундаганд 2 хоолны халбага тарвасны нухшаа хийгээд, дээр нь шампанскаа хийгээд спарклер бэлэн болно.
Чимэглэсэн “Appletini”
“Appletini” бол алимны мартинигийн алкохольгүй хувилбар юм. • 60 грамм алимны шүүс
• 10 грамм нимбэгний шүүс
• 15 грамм сироп
• Чимэглэлд нэг хэрчим алим
-Коктейл сэгсрэгч /байхгүй бол бөх таглаатай аяга/-нд мөс хийгээд дээр нь нимбэг, алимны шүүс, сироп гурваа хийж сайн сэгсэрнэ.
-Аягалаад нэг хэрчим алимаар чимэглэж олгоно.
Ханборгоцой, жүржтэй “slush”
• 1 аяга жүржийн шүүс
• ½ аяга ханбогоцойн шүүс
• 2 хоолны халбага нибэгний шүүс
• 2 аяга буталсан мөс
-Холигчинд найрлаганд орсон бүх бүтээгдэхүүний хийгээд өтгөрч, хөөсөртөл нь холино.
-Хөргөсөн хундаганд хийж олгоно.
“Ширли Темпл” ундаа
• ½ аяга жүржийн шүүс
• ½ аяга нимбэгтэй хийжүүлсэн ундаа /Ж: Sprite/
• 1 хоолны халбага анар жимсний шүүс
-Өндөр хундаганд жүржийн шүүс, хийжүүлсэн ундаа хоёроо хольж хийнэ.
-Дараа нь анар жимсний шүүсээ доор нь тунартал хийнэ.
-Дээгүүрээ шар, доогуураа ягаан өнгөтэй болж зааглагдсан “Ширли Темпл” ундаанд соруул хийж олгоно.