Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2022.11.08 09:14
1356
Цөөхөн эмэгтэй гишүүдийн нэг Б.Жаргалмаа 235 саяын үнэт эдлэлтэй

 

2020 оны Улсын их хурлын сонгуульд Хан-Уул дүүргээс сонгогдсон Бадарчийн Жаргалмаа гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна.

Тэрбээр Монголын үндэсний  телевиз, Ю Би Эс , Ийгл телевизүүдэд сэтгүүлчээр ажиллаж байсан нэгэн юм. УИХ-д сонгогдон ажлаад 2 жилийг үдэж буй тэрээр “Архийг бага хэмжээгээр савлаж, гоё ганган савлагааг болиулна” хэмээн чуулганы индэр дээрээс хэлж олон нийтийн шүүмжлэлд өртсөн удаатай. 

Түүний 2020 оны жилийн нийт орлого нь 33 сая байсан бол 2021 онд 49 сая болжээ. Гэр бүлийн гишүүдийн орлогын тухайд  2020 онд 11 сая байсан бол 2021 онд өөрчлөгдсөн үзүүлэлт байхгүй гэж Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.

Орон сууц барилга байгууламжийн хувьд  272 саяар үнэлэгдэх нийтийн орон сууц нэг, зуслангийн байшин нэг бол 129 саяар үнэлэгдэх ланд-200 болон тоёота Харьер хөлөглөдөг аж.

Цөөхөн эмэгтэй гишүүдийн нэг тэрбээр 116 саяар үнэлэгдэх хурдан удмын адуу 2, хонь 280, сайн үүлдрийн үхэр 30, адуу 50 гэж ХОМ-тээ дурдсан байна. Хөрөнгө оруулагч үндэстэн ХК-аас 12 хувийн ногдол ашиг хүртдэг түүний үнэт эдлэл 235 саяар үнэлэгдэж байгаа юм.