Цахим хөгжил , харилцаа холбооны дэд сайд Б.Болор-эрдэнийн талаарх шүүмжлэл цахим орчинд нэлээдгүй их анхаарлыг татаад байна. Тодруулбал тэрээр өнгөрсөн жил буюу 2021 онд ОУ-ын хуралд оролцох үеэрээ ярьсан зүйл нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байгаа юм. Харин дэд сайд Б.Болор-эрдэнэ жилийн өмнөх бичлэгнээс зориудаар буруу ойлгогдохоор хэсгүүдийг таслан авч бичлэг хэлбэрээр цацсан , цаашлаад орчуулгын алдаа гаргасан хэмээн тайлбарлаад байгаа юм.
Өнөөдөр МАН-ын удирдах зөвлөл хуралдсан бөгөөд ирэх лхагва гараг буюу маргаашийн засгийн газрын хуралдаанаар дэд сайд Б.Болор-эрдэнэд хариуцлага тооцох эсэхийг эцэслэн шийдвэрлэх юм. Сайдын асуудлыг хуульд заасны дагуу ерөнхий сайд дангаараа шийдэх эрхтэй байдаг ч дэд сайдын асуудлыг засгийн газрын хурлаар шийддэг тогтолцоотой . Тиймээс маргааш ямар шийдвэр гарахаас шалтгаалан Цахим хөгжил , харилцаа холбооны шинэ дэд сайд яригдах уу , эсвэл Б.Болор-эрдэнэ ажилаа үргэлжлүүлэн хийх үү гэдэг нь тодорхой болно.
Энэ асуудлаар харин өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан байр сууриа илэрхийлсэн бөгөөд тэрээр : Жилийн өмнөх бичлэг задлан нийгэмд шуугиан дэгдээж байгаа нь зохион байгуулалттай үйлдэл, хүнийг гүтгэж хохироож болохгүй учраас энэ асуудалд маш анхааралтай хандана гэдгээ илэрхийлж нэг үгээр хэлбэл Б.Болор-эрдэнийг “ өмгөөлөөд “ авлаа .