Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Боловсролын салбар дээр газрын тооллого хийсэн. 2015 оноос хойш тооллого хийхэд нийт сургуулийн газрын 70-80 хувь нь хулгайд алдагдсан байна. Улмаар нийтийн хэрэгцээний газар дээр орон сууц барьсан, хөдөө орон нутагт гадны хөрөнгө оруулалттай аялал жуулчлалын компанийн нэр дээр байгаа зөрчил илэрсэн. Төрийн өмчийн газраас иргэний болон хувийн өмчийн хуулийн этгээд үнэ төлбөргүй газар шилжүүлсэн зөрчлийг арилгаж, газрын үнийг буцааж төлүүлж хариуцлага хүлээлгэнэ" гэв.