Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Засгийн газар
2022.11.09 14:55
2046
"Засгийн газар Орхоны хөндийд шинэ Хархорин хот барих тогтоолын төслийг дэмжлээ"

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэр буюу Орхоны хөндийд шинэ хот байгуулахаар болж байгаа талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцууллаа.

Б.Мөнхбаатар: "Монгол Улс нэг хүнд оногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт ордог. 3.4 сая хүн амын нутагшил, суурьшилтын төлөвлөлтөд тооцож үзэхэд олон хот, тосгоныг барих боломжгүй. Учир нь ажлын байраа дагах ёстой. Улаанбаатарын төвлөрлийг сааруулах Хөшигийн хөндий, Өмнийн говийн сумдыг хот болгох, Дархан, Эрдэнэтийг өргөжүүлэх асуудлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Орхоны хөндийд шинэ Хархорин хот барих тогтоолын төслийг хэлэлцээд дэмжин УИХ-д өргөн барихаар боллоо.

Уг тогтоолыг УИХ-аар баталсны дараа газрын байршлыг судлах, ТЭЗҮ, хөрөнгө оруулалтыг судлана гээд урт хугацаандаа хэрэгжих бодлого, шууд баригдчихгүй" гэлээ.