Бусад
2022.11.10 12:31
1066
УИХ-аас баталсан 36-р тогтоолын бодлого, арга хэмжээний хөтөлбөрийг Говьсүмбэр аймгийн ЗДТГ-т танилцууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд 5 бүлэг, 42 үйл ажиллагааны чиглэл, 114 хэрэгжүүлэх арга хэмжээнээс бүрдэх 36-р тогтоолыг УИХ-аас баталсан.

Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албаны төлөөлөгчид 36-р тогтоолын бодлого, арга хэмжээний хөтөлбөрийг төрийн болон төрийн өмчид орон нутгийн байгууллагууд, засаг захиргааны нэгжүүд, олон улсын байгууллагуудад танилцуулах уулзалтыг зохион байгуулсаар байна.

Өнөөдөр /2022.11.10/ Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл хөтөлбөр хариуцсан ажлын алба УИХ-аас баталсан 36-р тогтоолын бодлого, арга хэмжээний хөтөлбөрийг Говьсүмбэр аймгийн ЗДТГ-т танилцуулж, мэдээлэл солилцох уулзалт хийлээ.

Уулзалтад Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батзам

Хүнсний төсөл хөтөлбөрын ажлын албыг төлөөлөн:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр,
  • Эдийн засгийн хөгжлийн яамны Хөгжлийн судалгааны газрын дарга Л.Эрдэнэбаяр,
  • Ерөнхийлөгчийн тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал,
  • Ерөнхийлөгчийн тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны Гадаад харилцааны мэргэжилтэн Р.Будмаа нар оролцлоо.