Өнгөрсөн 10 дугаар сарын 31-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж явсан ОСНААУГ-ын хоё алба хаагч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл талийгаачдыг өөрсдийн буруугаас болсон гэх мэдээлэл гарч байгаад харамсаж байгаагаа илэрхийлэн өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Талийгаач 35 настай И-гийн хадам эгч : Бид өнөөдөр хүртэл уй гашуугаа давж чадахгүй байна. Цаашлаад миний дүү , бяцхан охин нь маш их хэцүү байхад ОСНААУГ-аас талийгаачдын буруу мэт мэдээлэл хийж байгаад харамсаж байна гэсэн бол талийгаач М-ийн үеэл ах миний дүү ажилдаа хариуцлагатай , хамт олон дундаа нэр хүндтэй хүэн байсан , осол болсоноос хойш ээж болоод ар гэрийнхэн нь шокийн байдалтай хэцүү байна гэлээ .
Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр талийгаачдын буруу байсан мэт мэдээлэл явж байгаа нь ар гэрийхэнд нь хүндээр тусаж байгаа бөгөөд хууль хяналтын байгууллана тогтоох хүртэл ташаа мэдээлэл тараахгүй байхыг хүслээ .