Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний нээлт Говьсүмбэр аймагт амжилттай зохион байгуулагдлаа.
Говьсүмбэр аймгийн хэмжээнд үйлд ажиллагаа явуулж буй мал аж ахуй, хүнс үйлдвэрлэл, газар тариалан, хөнгөн үйлдвэрийн салбарын жижиг, дунд аж ахуй нэгжийн төлөөлөл, иргэдэд үндэсний хөдөлгөөний зорилго, хүлээгдэж буй үр дүн, УИХ-аас баталсан "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" 36-р тогтоолын хэрэгжүүлэх арга зам, бодлого, зорилтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Зөвлөгөөнөөр Говьсүмбэр аймгийн Хүнс, хөдөө, аж ахуйн газраас аймгийн хэмжээнд хүнсний үйлдвэрүүдийнхээ тоог нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээг бүрэн хангах хүнсний үйлдвэрүүдийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг танилцууллаа.
19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэн дотоодын хэрэгцээгээ хангаж, цаашлаад экспортлогч улс болох зорилготой орон даяар өрнөж буй Хүнсний хувьсгалд Говьсүмбэр аймаг идэвхитэй оролцохоо илэрхийллээ.
Тус үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар, Говьсүмбэр аймгийн Хүнс хөдөө, аж ахуйн газартай хамтран зохион байгууллаа.