Д.Намуунцэцэг
Ажлын алба сэтгүүлч
Нийгэм
2022.11.11 01:30
2086
Говьсүмбэр аймаг газарзүйн онцлогтоо тулгуурлан үйлдвэрлэл, үйлчилгээгээ хөгжүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний нээлтийн үйл ажиллагаа 21 аймагт болж байна. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Эдийн засгийн хөгжлийн яамны Хөгжлийн судалгааны газрын дарга Л.Эрдэнэбаяр болон ажлын хэсгийн гишүүд Говьсүмбэр аймагт ажиллалаа.

Говьсүмбэр аймаг дахь "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний нээлтийн үйл ажиллагааг нээж Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг уншиж танилцууллаа.

No description available.Энэхүү нээлтийн арга хэмжээнд  Засаг даргын Тамгын газар, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумдын Засаг дарга болон Говьсүмбэр аймгийн хүнс, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд, малчид, тариаланч, аж ахуй нэгжийн төлөөлөл оролцлоо.

No description available.

Энэ үеэр иргэдэд үндэсний хөдөлгөөний зорилго, хүлээгдэж буй үр дүн, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгчУИХ-аас баталсан "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" 36-р тогтоолын хэрэгжүүлэх арга зам, иргэдийн оролцоо, санал, сэтгэгдлийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүллээ.Говьсүмбэр нь аймаг нь Дундговь, Дорноговь, Төв аймаг, Хэнтий гэсэн дөрвөн аймгийн есөн сумын хил дээр байрладаг газарзүйн онцлогтой бүс нутагт оршдог. Мөн өдөрт олон тооны машин дайрч өнгөрдөг учир үүн дээрээ тулгуурлан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөгжүүлэх хэрэгтэй байгааг нээлтийн үйл ажиллагааны үеэр нутгийн удирдлагууд  онцоллоо. Мөн дотоод үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх зорилгоор нөөцөө ашиглаж үр дүнд хүрч байгаа гэлээ.

No description available.Энэ онд Говьсүмбэр аймгийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газрын зүгээс  74 хүлэмжийг ард иргэддээ өгч,  өрхийн болон байгууллагын орчинд хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр олон төрлийн нарийн ногоог тариалах үйл ажиллагааг эрчимтэй эхлүүлж байгаа. Тиймээс 2023 онд аймгийнхаа иргэдэд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Говьсүмбэр аймгийн үйлдвэрлэгчдийн хувьд дэвшилтэт, шинэ технологи худалдан авах чадвар сул, газар тариалан эрхлэгчдэд усны хомсдол үүссэнээс болж энэ чиглэлд үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байдаг.

Тус аймаг нь уламжлалт аргаар үйлдвэрлэсэн махны дотоодынхоо хэрэгцээг 100 хувь, сүүний хэрэгцээг 100 хувь, төмс, хүнсний ногооны 24 хувь, хүнсний гол нэрийн 9 төрлийн бүтээгдэхүүний 38.2 хувийг тус тус хангаж байна. Үүний дээр эргэлтийн талбай 79 га байснаас 2022 онд 94 га болж нэмэгдсэн. Мөн хамгаалагдсан хөрсний тариалалтыг илүү эрхэлж байна.Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Эдийн засгийн хөгжлийн яамны Хөгжлийн судалгааны газрын дарга Л.Эрдэнэбаяр болон ажлын хэсгийн гишүүд Говьсүмбэр аймгийн хүнсний үйлдвэр, хоршоодтой танилцлаа.Хоршоо нь өрхийн жижиг, бичил бизнесээр хязгаарлагдахгүй бүс нутаг, тухайн баг, хороо, сум, дүүрэг, аймаг, нийслэлийн хэмжээнд нэгдэж, хөдөлмөрөө хоршин, хүртэх орлого, ашгаа нэмэгдүүлэх боломжтой бөгөөд хүн амын ядуурал, ажилгүйдэл нэн ялангуяа хөдөө, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулдаг салбар юм. Иймд орон нутгийн түвшинд хоршоодын хөгжлийг түргэсгэх нь Хүнсний хувьсгалд чухал нөлөөтэй.Оорцог элгэнхоршоо

Оорцог элгэн хоршоо нь 2017 онд байгуулагдсан бөгөөд мал аж ахуй, мах боловсруулах цех, мод үржүүлгийн газар, аялал жуулчлал, хоол үйлчилгээ, хүлэмжийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Махны цехийн хувьд өдөрт 50 бог, 5 бод төхөөрөх хүчин чадалтай. Цаашдаа төлөг брэндийг бий болгох зорилготойгоор ажиллаж байгаа. Мод үржүүлгийн газартаа 17 төрлийн 300 гаруй мод тариалжээ. Тус хоршооны зүгээс төрийн тэргүүний санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжиж цаашид өвлийн хүлэмж байгуулах, худаг гаргах, га талбайгаа нэмж илүү мод тариалах гэсэн зорилтуудыг тавин ажиллахаар төлөвлөж байгаа аж.Чойрын гурван богдхоршоо

Чойрын гурван богд хоршоо нь 2016 оноос газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Нийтдээ 21 гишүүнтэй тус хоршоо 2022 оны гуравдугаар сараас эхлэн мөөгний чиглэлээр голлон үйл ажиллагаагаа явуулж, аймгийнхаа хэмжээнд мөөг нийлүүлж байна. Хоршооны зүгээс ХААИС-аас мөөг үйлдвэрлэх технологийн сургалтыг тогтмол авч, хэрэгжүүлж байгаа. Эх орны эрүүл хөрсөнд ургасан эко мөөгийг хүнсэндээ хэрэглэж, мөөг экспортлогч улс болохын төлөө Говьсүмбэр аймгийн мөөг тариалагчид ажиллаж байна.

 No description available.