“Дэлхий өөрчлөгдөж түүнийг даган хүний амьдралын тогтсон дүрэм, хэм хэмжээ өөрчлөгдөж байна. Бид улс орныхоо аюулгүй байдалд анхаарлаа хандуулж, ирээдүйг харсан чанар стандартын хэм хэмжээг боловсруулан тогтоож, хэвшүүлэх явдал нэн чухал. Стандарт тогтоох, хэвшүүлэх ажил хэзээ ч амар байгаагүй. Энэ бол хууль эрх зүйн орчин төдий биш. Харин ур чадвартай боловсон хүчин, бодитой хэмжээс, талуудын нягт хамтын ажиллагаа, хатуу чанд сахилга хариуцлага, олон талт оролцогчдын нэгдмэл байр суурийн тухай асуудал юм” гэлээ.