Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.11.14 12:54
1653
Ц.Ганболд: Агаарын чанар өнгөрсөн жилтэй харьцуулахад сайжирсан, түлшний чийг, бат бөх чанар сайн байна

Агаарын чанар, шахмал түлшний стандартын талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд: “Сайжруулсан шахмал түлшний баруун, зүүн үйлдвэрийн 11 шугамаар өдөрт 2000 тонн түлш үйлдвэрлэж байна. Чанарын хувьд PM 2.5 тоосонцор 2021 онд 112 мкг/м3 агууламжтай байсан бол энэ жил 65 мкг/м3 байна. PM 10 тоосонцор өнгөрсөн онд дунджаар 164 мкг/м3 байсан бол энэ онд 122 мкг/м3 болж багассан.

Хүхэрлэг хийн агууламж өнгөрсөн жил 142 мкг/м3 байсан, энэ жил 100 мкг/м3 байна. Өнөөдрөөс сайжруулсан түлшний борлуулалтын цэгийг 650 болгож нэмсэн. Мөн цаашид шаардлагатай цэгийг нэмэхээр төлөвлөж байна. Агаарын чанар өнгөрсөн жилтэй харьцуулахад сайжирсан” хэмээлээ.

Мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга С.Даваасүрэн: “Манайхаас түлшний чанарт байнга хяналт тавьж байгаа. Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жилийн сайжруулсан түлшний чийг, бат бөх чанар сайн, уугилт бага байна” гэсэн юм.