Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2022.11.15 09:01
1186
Ц.Анандбазар гишүүн 7 тэрбумаар үнэлэгдэх хоёр амины орон сууцтай

Охид эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлдэг гэх хэрэгт 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн нэр холбогдож байсан Улсын их хурлын гишүүн Ц.Анандбазарын хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна. 

Тухайн үед түүнд  МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос ёс зүйн хариуцлага тооцож  намын болон парламент дахь МАН-ын бүлгийн үйл ажиллагаанд оролцохыг хязгаарласан байдаг.

“Сод монгол”-ын ‘ХААН”  түүний жилийн нийт орлого 2020 онд 353 сая байсан бол 2021 онд 49 сая болсон байна. Гэр бүлийн гишүүдийн орлогын тухайд 2020 онд 262 сая  , 2021 онд 66 сая болж буурсан гэж Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлжээ.

Орон сууц, барилга байгууламжийн тухайд 7 тэрбумаар үнэлэгдэх хоёр амины орон сууцтай бол 953 саяын үнэлгээ бүхий Mercedes Benz 1, Микро-автобус 1 ,Toyota, Alphard- 1 , туулах чадвар өндөр Toyota Land Cruiser 200 1 , Lexus 570 зэрэг авто тээврийн хэрэгсэлтэй аж.

Тэрээр 80 сая төгрөгийн үнэт эдлэлтэй бол 1 тэрбумаар үнэлэгдэх хонь-805, ямаа-294, үхэр-104, адуу-372, хурдан удмын адуу-16 гэж ХОМ-тээ дурджээ.

Түүний Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн 3 тэрбум бол 33 сая төгрөгийн авлагатай аж.

Эрдэнэт ОЙЛ ХХК, Сод-Монгол Газ ХХК, Бэрс-Дизайн ХХК, ШТС ХХК, Сайншанд Рефайнери ХХК, Эс Эм Жи Ойл энд Газ ХХК, Шинэ Соёмбо ХХК, Алхана-трейд ХХК, МэргэВан ХХК, Сод Монгол групп зэрэг компаниудаас тус бүр 47-95 хувийн ашиг хүртдэг.

Хөгжлийн банкнаас “Тос, тосолгооны материалын үйлдвэр барина” гэж 669.8 сая иенийн зээл авчихаад үйлдвэрээ бариагүй, зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй нь Хөгжлийн банкны шалгалтаар тогтоогдсон гэх. 

Тэрээр өнөөг хүртэл хууль хяналтын байгууллагын хаалга татаагүй байгаагаас үзэхэд "Намаа" их хэмжээний мөнгөөр санхүүжүүлдэг гэж зарим улс төрийн хүрээнийхэн хардаад буй.