Улс төр
2022.11.17 08:39
1947
АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон Далайн орнуудын асуудал хариуцсан захирлуудтай уулзалт хийв
 
 
Ардчилсан намын Үндэсний Бодлогын хорооны гишүүд 11 дүгээр сарын 08-аас 25-ны өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо албан томилолтоор ажиллаж байна.
Өнөөдөр /2022.11.16/ УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн, Ардчилсан намын Тэргүүн дэд дарга Ө.Шижир, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн П.Галиндэв, Үндэсний бодлогын хорооны гишүүн С.Гал-Эрдэнэ, Үндэсний бодлогын хорооны гишүүн О.Батханд, Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Бат-Од, Ардчилсан намын Нарийн бичгийн дарга Б.Энхжин нар Вашингтон хотноо АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон Далайн орнуудын хэлтсийн Солонгос-Монголын асуудал хариуцсан албан тушаалтнууд болох Эндрью Дафф, орлогч дарга Лийн Дибевоз, Солонгос-Монголын асуудал хариуцсан нэгжийн дарга Линээт Бэнки нартай уулзалдлаа.
Уг уулзалтаар Монгол Улсад Ардчиллыг бэхжүүлэх тухай, уг үйл явцад тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн даван туулах боломжтой талаар ярилцлаа.