Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2022.11.21 13:26
1659
Ч.Хүрэлбаатар: Дизель түлш тасалдаж байгаа асуудал "Түр зуурынх"

Улсын Их хурал дахь Монгол ардын намын бүлэг мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр" ОХУ-ын талаас дизель түлшийг бусад борлуулагчдаар дамжуулан зарахыг хориглосон шийдвэр гаргасан.Манай улс ОХУ-аас авдаг дизель түлшнийхээ 70 хувийг Роснефтиэс үлдсэнийг нь борлуулагчдаар дамжуулан авдаг юм байна. Тэгэхээр борлуулагчдаас худалдаж авах хэмжээ нь буурч байгаа гэсэн үг.

Уул уурхай хөнгөн үйлдвэрийн яам арга хэмжээ авсан ч энэ сардаа тасалдах нөхцөл үүссэн.

Нийлүүлэлт болон тээвэрлэлт дээр ОХУ талаас анхаарч байгаа. Асуудал нь түр зуурынх" гэв.