Улс төр
2022.11.21 13:55
3064
2023 оны 1 дүгээр сараас эхлэн иргэд ипотекийн зээлээ төлж эхэлнэ

Цар тахалтай холбоотойгоор 100,000  орчим иргэний авсан ипотекийн зээлийн эргэн төлөлтийг төрийн зүгээс энэ оныг дуустал хойшлуулаад байсан билээ. Тэгвэл 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн иргэд өөрсдөө зээлээ эргэн төлж эхлэхээр болсон байна.  

Тодруулбал өнөөдөр Монгол ардын намын бүлэг хуралдаж хэд хэдэн асуудал шийдвэрлэсний нэг нь ипотекийн зээлийн асуудал юм. Тэгвэл эрх баригч намын бүлэг зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шаардлагагүй гэж үзсэн байна.  Учир нь өмнөх зээлийн үлдэгдэл төлөгдөхгүй удсанаас үүдэн дараагийн орон сууцны зээл авахаар дугаарлаж байгаа иргэд хохирч байгаа асуудал гарч байна. Тиймээс бүлгийн зүгээс саналаа УИХ-д оруулж , УИХ төрийн мөнгөний бодлого батлахдаа “Ипотекийн зээл”-ийн эргэн төлөлтийг хойшлуулахгүй байх шийдвэр гаргасан юм. 

  Цаашлаад иргэдийн хувьд ипотекийн зээлээ авсан учраас төлнө, гэхдээ зээл авсан болон одоо авах иргэдийн хувьд 8 хувийг 6 хувь руу шилжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсээр байгаа юм.