Налайх дүүргийн Голомт сургуулийн нэг ангийн хүүхдүүд шалтгаан нь тодорхойгүй хордлогод өртөж, эмнэлэгт хүргэгдсэн талаар өмнө нь мэдээлсэн.
Тухайн хүүхдүүдээс Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв(ЭХЭМҮТ)-д эмчлүүлж байгаа дөрөв, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв(ЭМТ)-д эмчлүүлж байгаа гурван хүүхдийн шинжилгээнээс хар тугалга болон хүнцэл илэрсэн болохыг Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн эх сурвалж хэлэв.
Эцсийн байдлаар шинжилгээний хариу бүрэн гараагүй байгаа гэв.
Одоогийн байдлаар эмчилгээ хийгдэж байгаа бөгөөд хүнд хүүхдүүдийн биеийн байдал хэвийн байгаа аж.