Нийгэм
2022.11.23 16:43
1266
Ч.Хүрэлбаатар: Цагаан нуур чөлөөт бүс 2023 оноос байнгын ажиллагаатай болно

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар танилцууллаа. 

Энэ үеэр Ч.Хүрэлбаатар: Цагаан нуур чөлөөт бүсийн байнгын ажиллагаатай болгох шийдвэрийг засгийн газар гаргалаа. Баян-Өлгий аймгаас хойшоо 65 км оршиж байгаа. Цагаан нуурын чөлөөт бүсийг Азийн AH4 босоо тэнхлэгийн авто замыг эцсийн байдлаар дутууг нь гүйцээж бариад ашиглалтад оруулсныг та бүгд мэдэж байгаа.

Ингэснээр БНХАУ-аас ОХУ-руу чиглэсэн ачаа тээвэрлэлт эхэлсэн байгаа гэдгийг та бүгдэд хэлье. Үүнтэй холбоотойгоор бид Цагаан нуурын чөлөөт бүсийн ажиллагааг байнгын ажиллагаатай болгох шийдвэрийг гаргаж байгаа юм. Ингэснээр тэнд тээвэр ложистикийн төв байж болох гадаад дотоод худалдааны төв, үйлдвэрлэлүүд байх бүрэн боломжтой.

Баруун аймгуудын мах ямар нэг малын өвчингүй гэдгээрээ нэлээд урт удаан хугацаанд явж ирсэн. Ийм учир халаах аргаар бэлтгэсэн мах холбогдох зах зээл рүү гарах боломж тэнд нээлттэй байдаг. Тийм учраас ийм төрлийн үйлдвэрлэлүүд хийгдэх боломжтой гэж үзэж засгийн газар энэ шийдвэрийг гаргалаа. 

Европоос Алтанбулагийн боомтоор явах ачаа Цагаан нуурын боомтоор ороод Улаанбаатарт хүрэх замыг авч үзэх юм бол 200км-ээр татуу байгаа. Тэгэхээр бас энэ дээр тодорхой хэмжээний цаг хугацаа, зардлын хэмнэлт гарна гэж үзэж байгаа. 

Манай яамны хувьд чөлөөт бүсүүдийн асуудлыг хариуцаж байгаа. Энэ чиглэл дээрээ нэгдсэн илүү том бодлого гаргаж явна.