Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Засгийн газар
2022.11.23 17:48
1352
Ж.Ганбаатар: ОХУ-ын дотоод нөхцөлтэй холбоотойгоор "Дизель" түлш тасалдаад байна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар танилцууллаа. Энэ үеэр Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр" Дизель түлшний хувьд Манай улсын сарын хэрэглээ 80 мянган тонн. Үүний ойролцоогоор 60 хувийг Роснефт ХХК нийлүүлдэг. Үлдсэн 40 хувийг нь бусад трэнд компаниуд нийлүүлдэг. Роснефт компанийн нийлүүлэлт хэвийн байна. Бусад трэнд компаниудын хувьд Оросын холбооны улсын дотоод нөхцөлтэй холбоотойгоор үйл ажиллагаа нэлээн хязгаарлагдмал байгаа. Энэ шалтгаан нь нэгдүгээрт нөлөөлсөн учраас дизель түлш дээр түр зуурын хомсдол үүслээ.

Хоёрдугаар шалтгаан бол зуны түлшнээс өвлийн түлш рүү шилжих процесс. Гуравдугаар асуудал бол Оросын холбооны улсын дотоод асуудлаас үүдэж дизель түлш тасалдах нөхцөл бүрдсэн.

Оросын холбооны улсын нутаг дэвсгэр дээр 19 мянган тонн дизель түлш замд явж байгаа.

Манай улсын өнөөдрийн дизель түлшний нөөц 11 хоног буюу 27800 тонн байна. Энэ нь Монгол улсын бүх шатахуун түгээх станцууд дээр байгаа нийт түлш гэсэн үг" гэлээ.