Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Орон нутаг
2022.11.24 17:21
1180
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг” ашиглалтад оруулахад бэлэн боллоо


Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгыг хүлээн авах улсын комисс ажиллалаа 

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хамтарсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд баригдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилгыг хүлээн авах улсын комиссыг аймгийн Засаг даргын 2022 оны "Барилга байгууламж ашиглалтад оруулах комисс томилох тухай" 379 дүгээр захирамжаар байгуулж, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2022 оны 11 сарын 16-ны өдөр ажиллав. 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, хөрөнгө оруулагч талаас Азийн хөгжлийн банкны төлөөлөл, зураг төсөл зохиогч “ЭМ ЭС ЭЛ” ХХК-ны төлөөлөл , гүйцэтгэгч талаас “Би энд би констракшн" ХХК-ны төлөөлөл, ашиглагч талаас ХХҮГ болон аймгийн ЗДТГ, ГХБХБГ зэрэг барилга хүлээж авах комиссын бүрэлдэхүүн барилгын гүйцэтгэлтэй танилцаж хугацаатай үүрэг даалгаврыг өглөө.