Охид бүсгүйчүүд маань гялалзсан, шулуун үстэй болохыг маш их хүсдэг болсон. Гэвч бидний ихэнхид маань төрөлхийн шулуун үс заяагаад байдаггүй. Гэхдээ байгалаас заяагаагүй ч үсийг гялалзсан шулуун болгохын тулд эмэгтэйчүүд эртнээс төрөл бүрийн арга хэрэглэсээр ирсэн ч өнөө үед хамгийн боловсронгуй, түргэн арга нь үсний индүү хэрэглэх юм. Иймд үсний индүүг хэрхэн сонгох, яаж хэрэглэх тухай танд хэрэгтэй хэдэн зөвлөмж хэлье:
Индүү нь 410 градус хүртэл маш их халдаг. Тиймээс үсний индүүгээ сонгохдоо түүнд температур тохируулагчтай байхаар сонго. Учир нь хүн бүрийн үсний онцлогоос хамааран халаалт нь өөр байх хэрэгтэй. Гэхдээ бага температур нь үсэнд муу нөлөө үзүүлдэг гэдгийг санах хэрэгтэй. Халуун индүүгээр индүүдэх нь
1. Үсийг маш амархан, хурдан индүүдлэгэнд оруулна,
2. Чийг ихтэй байсан ч үс эргэж хэвэндээ орж индүүдлэг гардаггүй.
Анхаарах:
Индүүний чанар чансаанаас үл хамааран үснийхээ бүтцийг гэмтээхээс сэргийлж халуунаас хамгаалах хэрэгтэй. Хамгаалалтыг хийхдээ үсээ чийгтэй байхад нь үсэнд түрхдэг зориулалтын ангижруулагч (leave-in conditioner) түрхээд хатаах хэрэгтэй. Тэгээд индүүдэх үед үс гэмтэж хуурайшихгүй. Индүү нь хэрэглэхэд амар, бас хурдан байх хэрэгтэй. Индүүг залгаад 60 секундын дараа гэхэд бүрэн халсан байдаг.
Өөр байдлаар хэрэглэх:
Индүү нь үсийг зөвхөн шулуун болгох үүрэгтэй гэвэл арай л дутуудсан хэрэг болно. Холливудын одод гайхалтай том том буржгартай үстэй тун гоёмсог дэгжин харагддаг. Тэгвэл үсний индүүг бас ороогч байдлаар хэрэглэвэл цэвэрхэн буржийлт үүсгэж болно.