Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Соёл урлаг
2022.11.26 18:23
1060
O Couture Отгоог өөрийгөө хүндэлдэг, эрхэмсэг бүсгүй бүр мэднэ


O Couture  Отгоог өөрийгөө хүндэлдэг, эрхэмсэг бүсгүй бүр мэднэ. “Урлах эрдэм” дээд сургуулийн төгсөгчид угаас хаана ч магнайлдаг билээ. Д.Отгонжаргалын загвар зохион бүтээх мэдрэмж төрөлхийн өгөгдөл, олон жилийн уйгагүй хөдөлмөртэй сүлэлддэг. Энэ хугацаанд хэдэн бүсгүйд өөртөө итгэх итгэл цогцлоосныг хэн ч таашгүй. Ил, далд талархлууд харин түүнийг хурцалдаг байх. Ямар ч цаг үед түүний торгон мэдрэмж хаанчилдаг.

Коронагийн үед хүртэл маскны загварын чиг хандлагыг мань хүн тодорхойлж байлаа шүү дээ. Чухамдаа дизайнерийн ур чадвар ямар ч цаг үед олон түмнийг байлдан дагуулж, хүнд бэрх цагт итгэл найдварыг бадраадаг. Манайд зохиогддог загварын шоу олширсоор байна. Д.Отгонжаргалын шоуг гүйцэх нь үнэндээ алга. Шилдэг загвар өмсөгч, топ моделиуд түүний шоунд оролцохдоо эл ихэмсэг ертөнцийг нэгэн цул болгож  харагдуулдаг. Моделиудыг юу ийнхүү нэгтгэж дөнгөх вэ?. Тэр энгийн нэг дизайнер биш бүгдийг зангиддаг бүтээлч менежер юм.
12.02-нд O Couture-чууд бүсгүйчүүддэ ямар сюрприз барих бол гэдэг сонин байна. Түүний гэр бүлийн хүн загвар өмсөгч, дуучин Энхболд арын албаны найдвартай туслагч нь. Магадгүй машинаар бол мотор нь ч байж болох юм. Отгоогийн шоу загварынхны баяр, магадгүй гэр бүлийнх нь ч бардамнал байж болох. Чансаагаар анх эхлэхдээ нэгд гэдгээ тамгалсан Отгоо дизайнер өдийд тун ч завгүй яваа даа.