Д.Намуунцэцэг
Ажлын алба сэтгүүлч
Нийгэм
2022.11.28 21:54
2636
“Хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамж, хүнсний кластерийн бодлого, институц” сургалт зохион байгууллаа

МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн профессор Х.Цэвэлмаа Ерөнхийлөгчийн Тамгын Газрын мэргэжилтнүүд болон "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний үйл ажиллагааг хариуцсан ажлын хэсгийн гишүүдэд хүнсний кластерийн бодлогын талаар мэдлэг олгох сургалт орлоо.

Сургалт гурван агуулгаас бүрдэнэ. Үүнд:

-Өрсөлдөх чадвар, өрсөлдөх чадварыг тодорхойлогчид, өрсөлдөх чадварт газар зүйн байршлын нөлөө, кластерийн хөгжлийн үе шатууд дахь нөөц, макро, микро өрсөлдөх чадвар, үндэсний үнэт зүйлийн байр суурь

-Хүнсний кластерийн өрсөлдөх чадвар, үйл ажиллагааны үр ашиг эсвэл стратегийн байр суурь, шилжилт явагдаж буй суурь нөхцөл, стратегийн ялгаатай байр сууриа олох ба бэхжүүлэхэд баримтлах зарчим

-Хүнсний кластерийн бодлогын хүрээнд улс орнуудын туршлагаас суралцангаа өөрийн өрсөлдөх давуу талыг олж авах талаар ярилцлага зэрэг юм.

Энэхүү сургалтад:

  • Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай
  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны хэлтсийн дарга Д.Энхмаа
  • ЕТГ-Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын референт Б.Мэндбаяр
  • ЕТГ-Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны ахлах референт Д.Цэвээндорж
  • ЕТГ-Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал
  • ЕТГ-Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны Гадаад харилцааны мэргэжилтэн Р.Будмаа
  • МУШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль Ж.Туяацэцэг
  • МУИС-ийн Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн захирал Б.Цэнд-Аюуш
  • Монголбанкны Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд
  • ХХААХҮЯ-ны  Бодлого, төлөвлөлтийн газрын Салбарын эдийн засгийн судалгаа, дүн шинжилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Амгалан
  • ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын Салбарын эдийн засгийн судалгаа, дүн шинжилгээ хариуцсан мэргэжилтэн  Х.Цэрэнханд болон бусад ажлын хэсгийн гишүүд оролцлоо.