Нийгэм
2022.11.29 10:50
2976
“Тавантолгой түлш” ХХК: БНХАУ-аас шахмал түлш орж ирсэн нь үнэн, туршилтын журмаар хэрэглэж үзээд дотооддоо үйлдвэрлэх зорилготой

Улаанбаатар хотын хэмжээнд гэр хорооллын айл өрх бүрийн хэрэглэж байгаа шахмал түлшийг БНХАУ-аас их хэмжээгээр оруулж ирж байгаа ноцтой мэдээллийн мөрөөр Mass.mn үзэгч , уншигчиддаа үнэн бодит мэдээллийг хүргэхээр зорьж байгаа . Тэгвэл шахмал түлшийг Говь-алтай аймгийн Бургастайн боомтоор оруулж ирэн “Тавантолгой түлш” ххк-ний зүүн түгээх салбарт буулгаж байгаа бөгөөд холбогдох албан тушаалтнууд энэ талаарх мэдээллийг ихэд нууцалж байна. 

Биднийг очиход төв байран дээр жижүүрээс өөр хүн байхгүй, захирлын тушаалаар бид амарч байгаа гэх хариулт өгч арга буюу хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах мэргэжилтнээс утсаар тодруулсан юм.  Тэрээр БНХАУ-аас шахмал түлш орж ирж байгаа нь үнэн, гэхдээ манайх нөөцгүй болчихоод оруулж ирж байгаа асуудал биш.  Байгаль орчны яам, агаар орчны бохидлыг бууруулах үндэсний хорооноос лавла гэх хариултыг өглөө.   Мөн “Тавантолгой түлш” ххк-ний хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах мэргэжилтний өгсөн мэдээллээр урд хөршөөс орж ирж байгаа шахмал түлшийг  кокосжсон нүүрс хэмээн үзэж оруулж ирж байгаа бөгөөд дотооддоо хэрэглэж үзээд боломжтой гэж үзвэл өөрсдөө үйлдвэрлэх зорилгоор туршилт хийж байгаа гэлээ.  Гэвч бага хэмжээгээр оруулж ирэн үйлдвэр дээрээ шатааж турших боломж байсаар атал заавал иргэдэд худалдан борлуулж турших хэрэг байсан уу.  Өнөөдөр барьцалдуулах бодисонд ямар химийн бодис орсон, хүний биед агаараар дамжин яаж нөлөөлөх үү гэх зэрэг олон асуулт хариултгүй хэвээр байна.  Бид угаарын асуудлаас болж олон иргэнээ алдсан. Гэтэл ямар ч судалгаа хийгээгүй, шинжлээгүй шууд л хилээр оруулж ирээд л иргэдийн гар дээр хүргэж байгаа нь яах аргагүй ноцтой асуудал юм.